НООС НООЛУУРЫН НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭНИЙ МӨШГИХ ТОГТОЛЦООНЫ ТУРШИЛТИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Тогтвортой ноолуур”-ын платформоос малчид, малчдын хоршоо, ноос ноолуурын үйлдвэрүүдтэй хамтран бүтээгдэхүүний чанар, гарал үүслийг баталгаажуулах, нэмүү өртгийн сүлжээний нээлтэй, тогтвортой байдлыг хангах зорилгоор нэмүү өртгийн сүлжээний мөшгих тогтолцооны туршилтийг хэрэгжүүлэх гэж байна.
Тус төсөлд Монголын Ноос Ноолуурын Холбоо болон ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож үйлдвэрлэлийн шат дамжлагуудад бүтээгдэхүүнийчанарын хяналтыг хийж, гарал үүслийг нь баталгаажуулах юм.
Мөшгих тогтолцоог бүрэн нэвтрүүлснээр хэрэглэгчид гарал үүсэл нь тодорхой, чанарын баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болох бөгөөд цаашид Монголын гарал үүсэлтэй бүтээгдэхүүнийг сурталчилах, таниулах, брэнд болгох боломжтой болох юм.