НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.
Өнөөдөр Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газартай гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаа арга хэмжээнд хамтран оролцох, борлуулалтыг хөгжүүлэх, шинэ зах зээлийг эрэлхийлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхижуулах сургалтуудыг хийх, МННХ-ны текстилийн технологийн төв болон Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийг түшиглэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, шинэ техник, технологи, инновацын шийдлийг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.