Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

СЭЗИС-ИЙН 3-Р АНГИЙН ОЮУТНУУД ИТАЛИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНОЛОГИТОЙ ТАНИЛЦУУЛАХ ЦУВРАЛ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Өнөөдөр Текстилийн салбарын дэвшилтэт техник, технологи бүхий Итали Улсын 100 хувийн санхүүжилтээр МННХ-ны дэргэд байгуулагдсан Текстилийн технологийн төвд цувралаар зохион байгуулж байгаа их, дээд сургууль, мэргэжлийн коллежийн оюутнууд, салбарын инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалтанд СЭЗИС-ийн мэдээллийн систем, бизнесийн удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэлийн 3-р ангийн оюутнууд оролцлоо.
Тус сургалтанд МННХ-ны зөвлөх, доктор, Г.Ёндонсамбуу, инженер Б.Батмөнх нар ноолуур боловсруулах салбарын үндсэн үйлдвэрлэл болох ээрмэл утас үйлдвэрлэх хамгийн сүүлийн үеийн автомат удирдлагатай машин, техник, текстилийн тогтвортой үйлдвэрлэл, хог хаягдалгүй, цэвэр аюулгүй үйлдвэрлэлийн талаар танилцуулж, салбарын хөгжлийн чиг хандлага, цаашлаад Монгол улс дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаар ярилцан, санал солилцсон бөгөөд ноолуурын салбарын томоохон цогцолбор үйлдвэрүүдийн нэг “Кашмир холдинг” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явцтай танилцуулсан нь салбарын онцлогийг цогцоор нь харуулаад зогсохгүй, мөн салбарын хөгжил дэвшил, тогтвортой үйл ажиллагаанд боловсон хүчин чухал шаардлагатайг онцлон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хувь нэмрээ оруулж ажиллахыг оюутнуудаас хүссэн юм.