Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др, Курт Кэмпбэлл Гоёл кашмер ХХК-ын үйл ажиллагаатай танилцлаа

Энэтхэг-Номхон далай болон бусад улсуудад энх тайвныг урагшлуулахын төлөөх Америкийн Нэгдсэн Улсын хүчин чармайлтыг онцлох хүрээнд Монгол улсад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт Кэмпбэлл 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Гоёл кашмер ХХК -ийн үйлдвэрт зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.
Уулзалтын үер МУ-н ноос ноолуурын салбарын ирээдүйн хөгжил болон хоёр орны цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа. Ноён Др.Курт Монгол ноолуурыг дэлхийд таниулах, хоёр орны хамтын ажиллагааг дэмжихээ мөн илэрхийллээ.
оёл Кашмер нь МУ -н ноос ноолуурын салбарын хөгжил дэвшилд оруулдаг хувь нэмэр болон эмэгтэй бизнес эрхлэгч, баялаг бүтээгч хэмээн АНУ-ын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорац буюу “Development Finance Corporation”- тай 2020 онд хамтын ажиллагаа эхлүүлэн урт хугацааны санхүүжилт авсан билээ.
Санхүүжилтийн хүрээнд үйлдвэрийн шинэ барилгаа 2020 онд, ажиллагсаддаа зориулсан 83 айлын орон сууц барьж 2023 онд тус тус ашиглалтад оруулсан. Мөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 30%-р нэмэгдүүлж, илүү их ажлын байрыг бий болгон одоогоор 250 гаруй чадварлаг баг хамт олонтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн техник технологи, инновацыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн 8,000 нэр төрлийн загвараар 400,000 гаруй сүлжмэл бүтээгдэхүүн үйддвэрлэх хүчин чадалтай болсон ба Монгол Улсын ноос ноолуурын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын болон гадаад зах зээлд амжилттай ажиллаж байна.
Гоёл Кашмер ХХК нь ажилчдын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд 100 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай Гоёл Кидс цэцэрлэг, Гоёл Кидс Клуб Хүүхэд хөгжлийн төв, Хүнсний дэлгүүр, Гоёл Бьюти салон зэрэг үйл ажиллагааг нэвтрүүлэн, ажилчдаа орон сууцтай болоход нь дэмжин ажилтан төвтэй хамт олон болж чадсан билээ.