Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ӨГӨӨЖ ШИМ КОМПАНИ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД АЖИЛТНУУДДАА МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын захирлын А/191 дүгээр тушаалын дагуу Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх сургалтын төв нь боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй хувь хүн, хуулийн этгээдийн эрхлэн гүйцэтгэж байгаа дүрэмд нь заасан боловсрол, мэргэжил олгох үйлчилгээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Монголын ноос ноолуурын холбооноос салбарын хүний нөөцийн бодлогын асуудлуудыг шийдвэрлэх, оролцогч бүх талуудад ашигтай, компаниудын өрсөлдөөний тэгш нөхцөлийг бүрдүүлэх үндэсний ажил мэргэжлийн стандарт ба цалин хөлсний бодлого боловсруулах, хөнгөн үйлдвэрийн салбарт тарифын хэлэлцээрийг оновчтой байгуулах замаар зохистой хөдөлмөр, тогтвортой үйлдвэрлэлийг цогцлоох, салбарын түвшинд нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхижуулах, салбарын мэргэжилтэй ажилтнуудын мэргэшлийн түвшинг үнэлэх, мэргэжлийн үнэмлэх олгох, богино хугацааны сургалт, үнэлгээний ажлыг зохион байгуулах юм.
Энэ хүрээнд Өгөөж Шим ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд компанид тогтвортой ажиллаж мэргэшсэн самнах машин баригч болон тоног төхөөрөмжийн засварчний түвшнийг тогтоон үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэний дагуу Монгол Солонгосын политехникийн коллеж, салбарын зөвлөх инженерүүд, үнэлгээний ажилтнууд хамтран онол, практикийн сургалтыг зохион байгуулж, 6 хүнд ноос ноолуурын анхан шатны технологийн ажилтан, 2 хүнд хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механикч мэргэжээр 3-5 дугаар зэргийн үнэмлэх, сертификатыг гардуулан өглөө.
Тус компанийн захирал А.Цогтбаатар анхан шатны үйлдвэрүүдээс анхдагч болж мэргэшсэн ажилтнуудаа мэргэжлийн үнэмлэхтэй болгон ажилтнуудынхаа ажлын байрны сэтгэл ханамж, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх чухал алхамыг хийж, цаашид бусад мэргэжлийн үнэмлэхгүй ажилтнуудыг үе шаттайгаар бичиг баримтжуулах ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурьдлаа.

ertificates in level.