ДИЗАЙН ХӨГЖҮҮЛЭЛТ БА МАРКЕТИНГ СУРГАЛТ БОЛЛОО.
2022 оны 10 сарын 03-05-ны өдрүүдэд Урлах Эрдэм Дээд Сургуулийн захирал Г.Тунгалаг болон хувцасны дизайнер уран бүтээлч багш П.Эрдэнэхүү,Э.Энхчимэг, Н.Нямцэцэг нар ноос ноолуурын сүлжмэлийн үйлдвэрүүдийн дизайнеруудыг чадавхижуулах хоёр өдрийн сургалтыг орлоо.
Сургалтаар дизайн урлагийн үүсэл хөгжил, нийгмийн шаардлага, урлан бүтээх үйл ба инженерийн сэтгэлгээ, технологийн үйл ажиллагааны нэгдмэл холбоо, бренд бүтээх үйл явц, загварын бренд бүтээхэд анхаарах хүчин зүйлс, брендийн имиж бүрдүүлэлт, брендийн концепци, бренд хөгжүүлэлт зэрэг сэдвүүдээр хичээл зааж, үндэсний үйлдвэр компаниудад бренд үүсгэн хөгжүүлэхэд нь тусалж хамтран ажиллаж буй туршлагаасаа танилцуулав.