Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НООЛУУРЫН САЛБАРТ ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО.

2023 онд уул уурхайн бус салбарын экспортыг дэмжих ноолуур бэлтгэлийн зээлтэй холбоотойгоор санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэхээр ХХААХҮЯам, Монгол банк, Монголын ноос ноолуурын холбоо ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсгээс Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн давхар даатгалын тогтолцоог хөгжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн шинэ механанизмийг бий болгох зорилгоор Үндэсний давхар даатгал болон дотоодын даатгалын байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.
Уулзалтанд ХХААХҮЯ-ны хөнгөн үйлдвэрийн бдлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч В.Болормаа, хэвлэл, сав баглаа боодлын үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Чулуунцэцэг, Үндэсний давхар даатгал ХК-ийн экспортын даатгал хариуцсан захирал Б.Батбаяр, давхар даатгалын менежер Б.Гантуяа, А.Баярманлай, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Говь, Кашмир Холдинг, Ханбогд Кашмир, Сноу Филдс, Баялаг-Өлзий компаниудын захирлууд, удирдах ажилтнууд оролцов.
Цаашид ноолуурын салбарт санхүүжилтийн тогтвортой механизмыг нэвтрүүлэх зээлийн барьцаанд хөдлөх хөрөнгө /экспортын гэрээ, агуулахад байгаа самнасан ноолуур, эцсийн бэлэн бүтээгдэхүүнийг/ барьцаалах, олон улсын нийлүүлэлтийн сүлжээний сайн туршлагыг нэвтрүүлэх, ноолуурын салбарыг жишиг болгон ажиллах схемийг боловсруулж, дараагийн уулзалтыг Монгол банктай хийхээр тохиролцлоо.