Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДЛААР ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛНА.

Салбарын яам, мэргэжлийн холбоо болон хөнгөн аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг Монгол-Солонгосын Политехникийн Коллежийн удирдлага, багш нарын санал солилцох уулзалт болж хүний нөөцийн бодлогын асуудлын талаар ярилцлаа.
Уулзалтад ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, зөвлөх Г.Ёндонсамбуу, Кашмир Холдинг ХХК-ийн тэргүүн дэд захирал Н.Баярбат, Монгол-Солонгосын Политехникийн Коллежийн захирал Ганчимэг болон коллежийн багш нар оролцлоо.
Уулзалтаар хамтарсан ажлын хэсэг байгуулан ойрын болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулж Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яамыг оролцуулсан уулзалт-хэлэлцүүлэг хийхээр тогтлоо.
Энэ хөтөлбөрт ажиллах хүчнийг татах, залуучуудад энэ салбарт ажиллах сэдлийг төрүүлэх, ажил мэргэжлийн ангилал бий болгох, танин мэдэхүйн видео контент, сурталчилгааг олон нийтийн телевиз, хэвлэл мэдээлэл, сошиалаар түгээх, сургалт хөгжүүлэлтийг хийх зэрэг асуудлуудыг тусгах юм.