Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын дараа эдийн засгаа эрчимжүүлэн сэргээх асуудлаар АОЭНХ, мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзав.
Мэргэжлийн холбоод нь хариуцсан салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаагаа сэргээх салбарын байр суурийг илэрхийлснээс гадна мэргэжлийн холбоодын үүрэг ролийг хуульчилж төр засагтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтад Монголын ноос ноолуурын холбооны зүгээс НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг хангах, түүхий эд бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээл, экспортод гарч буй бараа бүтээгдэхүүний чанар стандартыг баталгаажуулах талаар саналаа хэлж, Ерөнхий сайд Засгийн газрын зүгээс дээрх асуудлуудын хэрэгжилтэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.