МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБАНЫ MNS ISO/IEC 17065:2013 СТАНДАРТЫН ИТГЭМЖЛЭХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР СУНГАВ.
Үндэсний Итгэмжлэлийн Төвийн даргын 2022 оны 12 сарын 28-ны өдрийн А/166 дугаар тушаалаар Монголын ноос ноолуурын холбооны Баталгаажуулалтын албаны MNS ISO/IEC 17065:2013 стандартын итгэмжлэлийн гэрчилгээний хугацааг 4 жилээр сунгалаа. Итгэмжлэлийг гэрчилгээг Үндэсний Итгэмжлэлийн Төвийн дарга С.Соронзонболд Монголын ноос ноолуурын холбооны Баталгаажуулалтын албаны дарга Ц.Туяад өчигдөр гардуулан өглөө.
Монголын Ноос Ноолуурын Холбооны Баталгаажуулалтын алба нь ноос, ноолуурын салбарын үйлдвэрүүдийн самнасан ноолуур, ээрмэл утас, эцсийн бэлэн бүтээгдэхүүнд Тохирлын гэрчилгээ, Экспортын гэрчилгээ, Монголын Хаан Ширхэгт гэрчилгээ, MNS 6926:2021 стандартын хүрээнд байгаль болон хүнд ээлтэй, зөв засаглалтай, нийгмийн хариуцлагатай, менежментийн зөв тогтолцоо, тогтвортой үйлдвэрлэлийг баталгаажуулж Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээ олгож байгаа юм.