ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛИЙН АСУУДЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын санхүүгийн зах зээлийн хэлтсийн үүрэг гүйцэтгэгч О.Одгэрэл, Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн мэргэжилтэн Эрхэмбаяр, санхүүгийн зах зээлийн газрын мэргэжилтэн Б.Мөнхзул нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулж 2023 оны ноолуурын эргэлтийн хөрөнгийн зээлийн асуудлаар ярилцлаа.
Уулзалтаар Засгийн газраас баталсан тогтоолын 2023 оны нэгдүгээр сараас хялгас ялгахаас дээш чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохтой холбоотойгоор ирэх оны ноолуур бэлтгэл, зээл, зээлийн эх үүсвэр, ноолуурын салбарт санхүүгийн шинэ механизм бий болгох боломж, уян хатан нөхцөл, гарц шийдлийн талаар санал солилцов.
Уулзалтын үр дүнд Монголын ноос ноолуурын холбооноос салбарын үйлдвэрүүдэд шаардлагатай байгаа зээлийн эрэлт хэрэгцээ, барьцаа хөрөнгийн талаар замын зураг боловсруулан ХААН, Голомт, ХХБ, Төрийн банк, Тээвэр зуучлал, Капитрон, Хас зэрэг арилжааны гол банкуудад танилцуулахаар боллоо.