Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НООЛУУРЫН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ХХААХҮЯам, Монголын Ноос Ноолуурын Холбоо, ХАА-н бирж, үйлдвэрлэгчид хамтран ноолуурын салбарт ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус уулзалтаар 2021 оны түүхий эд бэлтгэлийн зээлийн хугацааг 3 жилээр сунгах, ХАА-н биржийн үйл ажиллагааны шимтгэл хураамж, биржийн үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах, НӨАТ-ын хуулийн 14.1.4-ын хэрэгжилтийг хангах, экспортод гарч буй ноолууран бүтээгдэхүүний чанар, стандартад баталгаажуулалт хийх зэрэг салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцож, ХАА-н биржийн хууль, НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулан ажиллахаар тохиролцлоо.
Уулзалтад УИХ-ын гишүүн, МННХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж, ХАА-н биржийн дэд дарга Р.Ариунбат, Ахлах хуульч Г.Туяа болон Говь, Кашмир холдинг, Сор кашмир, Ханбогд кашмир, Баялаг-Өлзий, Өгөөж Шим, Лоро-Пъяна, Үлэмж, А-Үйлс компанийн удирдлагууд оролцов.