НООЛУУРЫН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ ГОЛ АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
УИХ-ын гишүүн, Монголын Ноос Ноолуурын Холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ “Ноос ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлэн батлууллаа.
Энэхүү асуудлуудыг шийдвэрлүүлэхийн тулд Монголын Ноос Ноолуурын Холбооны ажлын баг МАН-ын бүлгийн удирдлагууд, Үйлдвэржилтийг бодлогын байнгын хороо, УИХ-ын гишүүдтэй уулзалтууд зохион байгуулж төсөл хөтөлбөрөө танилцуулсны зэрэгцээ нэмэлт эдийн засгийн тооцооллыг дахин боловсруулах зэрэг ажлуудыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн юм.
Үүний үр дүнд дараах гол асуудлуудыг шийдвэрлүүлэв. Үүнд:
1. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зээлийг 1 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр олгохоор шийдвэрлэснийг хугацааг нь сунгаж 3 жил болгон өөрчлүүллээ.
2. Дахин санхүүжилтийн хэмжээг 10 тэрбумаас доошгүй байхаар батлуулав.
3. Угаасан ноолуурын техникийн зохицуулалтыг 2023 оноос баталж мөрдүүлэхээр боллоо.
4. Ээрэх, нэхэх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг судалж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.