ЦАГААН АЛТ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2024 оны 4 сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хөнгөн аж үйлдвэрийг дэмжих “Цагаан Алт” үндэсний хөтөлбөрийг танилцуулах хэлэлцүүлгийг ХХААХҮЯаман дээр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай үндэсний хөтөлбөрийн танилцуулга, мэдээллийг хийж, Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яамнаас илтгэл тавьж, ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай болон мэргэжлийн холбоод, ШУТИС, ноос ноолуур, арьс ширний үйлдвэрийн удирдлагууд оролцов.
Цагаан алт үндэсний хөтөлбөрт Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал болон асуудлыг шийдвэрлэх гарц боломж, хийх ажлын талаар саналаа хэллээ.