ШИМА СЭЙКИ КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ШИМА МАСАХИРОГ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАЛАА.
Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой жилийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11сарын 29-нд Шимасэйки компаны үүсгэн байгуулагч Шима Масахирод Монгол Улсын төрийн шагнал “Алтан гадас” одонгоор шагнах ёслол Токио хотын Нью Отани зочид буудалд боллоо.
Шима Масахиро нь 2008 онд Шима Сейки ХК-н Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрыг бий болгосноор Монгол улсын үйлдвэрүүд Шима Сейки компанийн үйлчилгээг авахад ихээхэн ойртуулж өгсөн.
Дэлхийн сүлжмэлийн машин зохион бүтээгч, үйлдвэрлэгч Шима Масахиро хэмээх энэ агуу хүн Монголын ямааны барагдашгүй их, нөхөн төлждөг ноолуураар Монголчууд өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэн “MADE IN MONGOLIA” шошготой бүтээгдэхүүнийг дэлхийн тансаг хэрэглэгчид бүгд мэдээсэй хэмээн ярьж бодож дэмжиж байдагт Монголын бүх ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид баярлаж талархаж явдаг юм.