Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ҮНДЭСНИЙ ЭКСПОРТЫН СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН АНХНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023 оны 4 сарын 27-нд Олон улсын худалдааны төв (ITC)-тэй хамтран “Монгол Улсын үндэсний экспортын стратегийн II үе шатыг дуусгах техникийн тусламж үзүүлэх гэрээ” байгуулагдсан. Гэрээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, гүйцэтгэлийг үнэлэх, үндэсний экспортын стратегийг батлуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн анхны цахим хурлаа хийлээ.
ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Даргын 2023 оны 4-р сарын 05-ны өдрийн А/133 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэгт ХХААХҮЯ-ны бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Г.Өлзийсайхан, 1-р нарийн бичгийн дарга Д.Золзаяа, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Н.Батсуурь, Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн, ЭДТ-ийн экспорт хариуцсан ажилтан Л.Батболд нар орсон.
Тус хурлаар үндэсний экспортын стратегийн тэргүүлэх салбаруудыг сонгох, шийдвэр үр дүнг хэлэлцэх, оролцогч талуудын саналыг нэгтгэн тэргүүлэх 6 салбарын сонголтыг баталгаажуулах асуудлыг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн дараагийн ажил нь 2023 оны 6-р сард Үндэсний Экспортын Стратегийн асуудлаарх төр ба хувийн хэвшлийн 1-р зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар боллоо.