ГОВЬ ХК-ИЙН ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ КЕТТЕЛИЙН САЛБАР ҮЙЛДВЭРТ ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ, БАТАЛГААЖУУЛАЛТЫГ ХИЙЛЭЭ.
2024 оны 6 сарын 20-21-ны өдрүүдэд Говь ХК-ийн Хэнтий аймаг дахь кеттелийн салбар үйлдвэрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Монголын ноос ноолуурын холбооноос хамтран мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/513, А/171 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам”-ын дагуу хөндлөнгийн баталгаажуулалтыг хийлээ.
Хөндлөнгийн үнэлгээ зохион байгуулах баталгаажуулах багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын үнэлгээ, гэрчилгээжүүлэлт хариуцсан арга зүйч Д.Наранбилэг, М.Алтанзул болон салбарын мэргэжлийн холбооны дэргэдэх баталгаажуулалтын албаны дарга, үнэлгээний ажилтан Ц.Туяа, нэхмэл, сүлжмэл ээрмэлийн үйлдвэрийн технологич, үнэлгээний ажилтан Ч.Цолмон нар ажиллалаа.
Үнэлгээ, баталгаажуулалтын баг киттельчин мэргэжлийн II түвшний чадамж эзэмшсэн 31 төгсөгчийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, хөндлөнгийн үнэлгээг амжилттай зохион байгууллаа.
Хэнтий аймаг дахь кеттелийн салбар үйлдвэр нь орон нутгийн үйлдвэрүүдээс анхдагч болж мэргэшсэн ажилтнуудаа мэргэжлийн үнэмлэхтэй болгон ажилтнуудынхаа ажлын байрны сэтгэл ханамж, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх чухал алхамыг хийж, цаашид бусад мэргэжлийн үнэмлэхгүй ажилтнуудыг үе шаттайгаар бичиг баримтжуулах ажлыг хийхээр боллоо.