БНСУ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.
ХХААХҮЯ, Гадаад харилцааны яам, БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яам, Монголын Ноос Ноолуурын Холбоо хамтран Монгол ноолуурын чанарыг гэрчлэх “Монголын Хаан Ширхэгт” тэмдгийг таниулах, сурталчлах, БНСУ-д баталгаажсан ноос ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах чиглэлээр онлайн уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтанд БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Эрдэнэтуяа, зөвлөх П. Батсайхан, худалдаа эдийн засаг хариуцсан зөвлөх Х.Хүрэлбаатар, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, ГХЯ-ны Гадаад Худалдаа Эдийн Засаг Хамтын ажиллагааны Газрын зөвлөх Д.Мөнхжаргал нар оролцлоо.
Цаашид үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гаргаж, БНСУ-ын зах зээлд нэвтрэхэд оновчтой маркетингийн стратегийг тодорхойлох, зөвлөх баг ажиллуулах, бүтээгдэхүүний загвар, дизайныг сайжруулахад БНСУ-ын мэргэжлийн дизайнерүүдийг ажиллуулах, мэргэжлийн холбоогоор дамжуулан хоёр орны хамтын ажиллагааг сайжруулахад хамтран ажиллахаар боллоо.