ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй төлөөлөгчид “Ханбогд Кашмир” ХХК-ийн Сүлжих болон АШБҮ-тэй танилцлаа
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, болон тус яамны төлөөлөл, Гадаад хэргийн яамны төлөөлөл, Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Монгол Улсын Ноолуурын экспортыг дэмжих бодлогын хүрээнд Ханбогд Кашмир ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, ноос ноолуурын салбарын өнөөгийн байдал, худалдааны зохицуулалтын талаар санал солилцлоо.
Уулзалтын бүрэлдэхүүнийг “Xанбогд кашмир” XXК Ерөнхий захирал: Ч.Ганцэцэг, Сүлжих Үйлдвэрийн Дарга: Д.Нямтунгалаг болон Боловсруулах Үйлдвэрийн Дарга: З.Ууганбаяр нар хүлээн авлаа.