Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

УИХ-ын дарга мэргэжлийн холбоодтой уулзав.

2021 оны 10-р сарын 12-ны өдөр Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрүүдийн холбоо, Монголын банкуудын холбоо, Авто замчдын холбоо, Барилгын үндэсний ассоциаци зэрэг 8 мэргэжлийн холбооны төлөөлөл УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж Цар тахлын нөхцөлд бизнес эрхлэгчдийг дэмжих арга зам, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж буй зарим хуулийн төслүүдийн талаар санал солилцов. Уулзалтад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын даргын зөвлөх Ц.Цогзолмаа нар оролцов.
Уулзалтын үеэр Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ноолуурын салбарын өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээл, нэн тэргүүнд шийдвэрлүүлэх арга замын талаар санал дэвшүүлснийг УИХ-ын дарга хүлээн авч Монголбанктай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг танилцууллаа.