Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

МОНГОЛ-ХЯТАДЫН НООЛУУРЫН САЛБАРЫН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО.

Монгол-Хятадын ноолуурын салбарын бизнес уулзалт 2024 оны 6-р сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Монголын ноос ноолуурын холбоо Хятадын Хүнс, байгаль, малын гаралтай бүтээгдэхүүний худалдааны танхимтай 2014 оноос эхлэн санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд хоёр оронд ээлжлэн жил бүр бизнес форум зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн бизнес уулзалтанд ХХААХҮЯам, Монголын ноос ноолуурын холбоо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын Хүнс, байгаль, малын гаралтай бүтээгдэхүүний худалдааны танхим /CFNA/, Consinee group болон Хятадын ноос ноолуур, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудын удирдлага, Монголын ноолуурын компаниудын төлөөлөл 70 гаруй хүн оролцлоо.
Дэлхийн ноос ноолуурын 95 хувийн нөөцтэй манай хоёр улс ноолуурын салбарт хамтран ажиллаж дэлхийн зах зээлд сул талаа нөхөж, давуу талуудаа харилцан туршлага солилцох, боломжоо ашиглаж дэлхийн зах зээлд хамтын хүчээр гарах, Хятадын гадаад худалдааны салбарын стандартын талаар санал солилцож хэлэлцлээ. Хятадын талаас өнгөрсөн онд 100 сая ширхэг сүлжмэл цамц импортоор авсан нь Монголын үйлдвэрлэгчдэд угаасан, самнасан ноолуурыг экспортлохоос гадна ноолууран бэлэн бүтээгдэхүүн гаргах том боломж, зах зээл байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв.
Түүнчлэн Хятадын төлөөлөгчид Говь, Кашмир холдинг, Гоёл Кашмир, Ханбогд кашмир компаниудын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.