Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НООС, НООЛУУРЫН САЛБАРЫНХАН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.

ХХААХҮЯам, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Мишээл Экспо хамтран 2022 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд “Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2022” арга хэмжээг 16 дахь жилдээ зохион байгууллаа.
Бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, туршлага солилцох, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх боломжоор хангах зорилготойгоор зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд ГОВЬ, КАШМИР ХОЛДИНГ, ХАНБОГД КАШМИР зэрэг ноос ноолуур, арьс шир боловсруулах нийт 100 гаруй компани оролцож, ноос ноолуурын салбарын үйлдвэрүүд нийтдээ 300-гаад сая төгрөгийн борлуулалтыг хийлээ.
Үзэсгэлэнгийн үеэр ноос ноолуурын салбарынхан өнгөрсөн оны ажлаа дүгнэж шилдгүүдээ шалгарууллаа. Үүнд:
– Шилдгийн шилдэг Гран При шагналыг-Ханбогд Кашмер ХХК-ийн “ДЭГЖИН ХЭМНЭЛ” коллекци /Тус коллекци нь Италийн “Emerging Talents Milan-2022” шоунд анх удаа эх орноо төлөөлөн оролцсон. Монгол хатдын хувцас эдлэлийн баян тансаг загвар, хээ угалз, ховор нандин чимэг зүүлтийг орчин цагийн контемпорари урсгалтай хоршуулан эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлыг илэрхийлснээрээ онцлогтой./
– Оны онцлох бүтээгдэхүүн-Гоёл Кашмир ХХК-ийн “MAGNOLIA COLLECTION” /Монгол хөх ямааны ноолуураар хирамэ болон ажур сүлжээсийг хольж сүлжсэн, нарийн чамин деталь хэсгүүдтэй, бурхны цэцэг гэдэг жилд ганц удаа цэцэглэдэг хайр энхрийлэл, эв нэгдлийн бэлгэ тэмдэг хэд хэдэн өөр өнгөөр ургадаг ховор нандин цэцгийн бэлгэдэл нэршилтэй загвар юм./
– Шилдэг засалттай стэнд-Говь ХК /Говь ХК нь уламжлалт загварыг эвдэж хэрэглэгчдэд хамгийн сүүлийн үеийн загварын өндөр технологи бүхий эрчим хүчний хэмнэлттэй, нүүрсхүчлийн хийг бага ялгаруулдаг, байгальд ээлтэй 3D Whole Garment автомат сүлжих машиныг худалдан авагч, хэрэглэгчдэд бүтээгдэхүүн хийх үйл явцыг танилцуулснаараа онцлог байлаа.
– Тогтвортой үйлдвэрлэлийн Тусгай байрын шагнал
2018 оноос Монголын ноос ноолуурын холбоо нь Европын Холбооны санхүүжилттэй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөлтэй хамтран байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, тогтвортой үйлдвэрлэлийг бий болгохоор ажиллаж төслийн нэгдүгээр шатыг амжилттай дуусгаж байна. Төслийн хүрээнд хог хаягдалгүй үйлдвэрлэл, үлдэц материалыг дахин ашиглаж бүтээгдэхүүн болгосон Говь-Эрдэнэ ХХК, Гурван Сор ХХК-дийг ус цэвэршүүлэгч төхөөрөмжөөр шагналаа.