Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НООС НООЛУУРЫН САЛБАР ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран “Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2021” үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж дууслаа.
Үзэсгэлэнд оролцсон ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд 300 сая төгрөгний борлуулалт хийсэн байна.
Хаалтын үйл ажиллагааны үеэр “Шилдгийн шилдэг ГРАНПРИ” цом, өргөмжлөлөөр Говь ХК-ийн 60’s mod коллекци, “Онцлог бүтээгдэхүүн” цом өргөмжлөлөөр Ханбогд ХХК-ийн Аурора коллекцийн Тедди загвар, “Шилдэг засалттай павильон” өргөмжлөл, мөнгөн шагналаар Натурал Текстайл Групп тус тус шалгарлаа.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь Монголын Ноос Ноолуурын Холбоо, Европын Холбооны STeP EcoLab төсөлтэй хамтран байгальд ээлтэй, нийгэмд хариуцлагатай дадлыг хэрэгжүүлж эхэлсэн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг урамшуулах зорилгоор Тогтвортой үйлдвэрлэгч хэмээх Тусгай шагналын шинэ номинацийг гаргаж уг номинацид жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл болж, байгальд ээлтэй, нийгэмд хариуцлагатай үйлдвэрлэгч болох чухал үүрэг хүлээн, бодит ажлуудыг эхлүүлсэн “Говь-Эрдэнэ Кашемир” ХХК, “Монгол Нэхмэл” ХХК, “Гурван Сор” ХХК-иуд Өргөмжлөл, цэвэр усны тоолуур авах Эрхийн бичгээр шагнуулав.