ЕВРОПЫН ХОЛБООНД МӨРДӨГДӨХ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ.
Өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2023 оны 1 сарын 1-нд батлагдсан, Европын холбооны орнуудад 2024 оноос мөрдөгдөх “Ханган нийлүүлэлтийн сүлжээний тухай хууль”-ийг нийгмийн түншлэгч талууд болон ноолуурын салбарын төлөөлөгчдөд Фридрих-Эбертийн сангийн судлаач Нийлс Хегевиш танилцууллаа.
Тус хууль батлагдсанаар эцсийн бүтээгдэхүүн хүртэлхи ханган нийлүүлэлтийн сүлжээнд оролцож буй бүх оролцогч талуудын байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаа болон хүний эрхийг дээдэлж, хэрвээ хүний эрхийг зөрчвөл хуулиар хянан зохицуулж компаниудын хариуцлагыг чандлан сахиулах юм. Түүнчлэн тухайн компани нь түншлэлийн соёлыг бий болгох, хүний эрхийн, байгаль орчны, санхүүгийн үйл ажиллагаа зэрэг бүхий л үйл ажиллагаандаа эрсдэлийн үнэлгээ жил бүр хийж олон нийтэд тайлагнах, хөдөлмөр хамгаалалт аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөх гэх мэт шаардлагууд багтжээ. Энэхүү хуулийг албан ёсоор ХБНГУ-д Засгийн газрын агентлаг болох Холбооны Эдийн засаг, Экспортын хяналтын алба хэрэгжүүлж эхэлсэн юм байна.
Арга хэмжээний үеэр Ноолуурын салбарт удахгүй хэрэгжих “Тарифын хэлэлцээр”-ын үйл явцын талаар ажлийн хэсгийн гишүүд танилцуулав.