Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ОЮУТНУУД ИТАЛИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНОЛОГИТОЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

Монголын Ноос Ноолуурын Холбооноос их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэлийн техник технологитой танилцуулах, мэдлэг олгох, текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн хууль, эрх зүйн орчныг таниулах, шинэ залуу боловсон хүчнийг салбарт ажиллах сонирхлыг төрүүлэх, салбарын сургалт, сурталчилгааг хийх, мөн үйлдвэрийн инженер, техникийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой цуврал сургалт МННХ-ны дэргэдэх Текстилийн технологийн төв дээр эхэллээ.
Цуврал сургалтын эхнийхэд хамрагдсан МУИС-ийн Маркетингийн 3, 4-р ангийн оюутнуудад Step Ecolab төслийн мэргэжилтэн, доктор, У.Сарангоо “Хувцас үйлдвэрлэлийн салбарт тогтвортой байдлыг нэвтрүүлэх шаардлага, Европын холбооноос мөрдөж байгаа хууль эрх зүйн орчин, Ногоон санхүүжилт” сэдвээр, МННХ-ны дэргэдэх Баталгаажуулалтын албаны зөвлөх М.Мөнгөнбаяр текстилийн салбарын баталгаажуулалтын талаар лекц уншиж, МННХ-ны зөвлөх, доктор, Г.Ёндонсамбуу, инженер Б.Батмөнх нар “Тогтвортой үйлдвэрлэл, Хог хаягдалгүй, цэвэр аюулгүй үйлдвэрлэлийн хүрээнд Текстилийн технологийн төв дээр хийж байгаа туршилт, судалгааны ажлууд болон тоног төхөөрөмж, технологитой дэлгэрэнгүй танилцуулах сургалт хийж, Текстилийн технологи дамжуулах төв, “Кашмир Холдинг” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцуулав.
Италийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон Текстилийн технологийн төв дээр явагдах цуврал сургалтад МУИС, СЭЗИС, ШУТИС, Монгол Солонгосын хамтарсан коллеж зэрэг сургуулиудын оюутнууд хамрагдахаар төлөвлөгдсөн бөгөөд тэднийг ноолуурын салбарын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулах юм.