СЭЗИС-ийн 2, 3-р АНГИЙН ОЮУТНУУД “ХАНБОГД КАШМИР” ХХК-ийн ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
СЭЗИС-ийн мэдээллийн систем, бизнесийн удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэлийн 2, 3-р ангийн оюутнууд 4-р сарын 21-ний өдөр Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Текстилийн технологийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын талаархи болон Италийн дэвшилтэт техник төхөөрөмж, технологийн цогц мэдээлэл өгөх сургалтад хамрагдав.
МННХ-ны зөвлөх, доктор Г.Ёндонсамбуу, инженер Б.Батмөнх нар ноолуур боловсруулах салбарын сүүлийн үеийн автомат удирдлагатай машин, техник, текстилийн тогтвортой үйлдвэрлэл, хог хаягдалгүй, цэвэр аюулгүй үйлдвэрлэлийн талаар танилцуулж, салбарын хөгжлийн чиг хандлага, цаашлаад Монгол Улс дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаар оюутнуудад сонирхолтой мэдээлэл өглөө.
Оюутнууд Текстилийн технологийн төвийн сургалтаас олж авсан мэдлэгээ бататгаж ноолуурын салбарын томоохон үйлдвэрүүдийн нэг “Ханбогд Кашмир” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж түүхий эдээс эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн шат дамжлагыг үзэж сонирхов.