Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

СЭЗИС-ийн ОЮУТНУУД ИТАЛИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНОЛОГИТОЙ ТАНИЛЦУУЛАХ ЦУВРАЛ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Их, дээд сургуулийн оюутнуудад ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэлийн техник, технологитой танилцуулах, ноос ноолууран хувцас, бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг талаар мэдлэг олгох, шинэ залуу боловсон хүчнийг салбарт ажиллах сонирхлыг төрүүлэх, үйлдвэрийн инженер, техникийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор Монголын Ноос Ноолуурын Холбооны дэргэдэх Текстилийн технологийн төв дээр зохион байгуулж байгаа цуврал сургалтад энэ удаа СЭЗИС-ийн мэдээллийн систем, бизнесийн удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэлийн 2-р ангийн оюутнууд хамрагдсан юм.
Сургалтанд Европын холбооноос мөрдөж байгаа хууль эрх зүйн орчин, Ногоон санхүүжилт сэдвээр Степ Эколаб төслийн менежер У.Сарангоо, МННХ-ны зөвлөх, доктор, Г.Ёндонсамбуу, инженер Б.Батмөнх нар Тогтвортой үйлдвэрлэл, хог хаягдалгүй, цэвэр аюулгүй үйлдвэрлэлийн хүрээнд Текстилийн технологийн төв дээр хийж байгаа туршилт, судалгааны ажлуудыг танилцуулсанаас гадна “Монгол нэхмэл” ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцуулав.