СЭЗИС-ИЙН 1-4-Р АНГИЙН ОЮУТНУУД “ГОЁЛ КАШМИР” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Өнөөдөр МННХ-ны дэргэдэх Текстилийн технологийн төвд цувралаар зохион байгуулж байгаа их, дээд сургууль, мэргэжлийн коллежийн оюутнууд, салбарын инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалтанд СЭЗИС-ийн мэдээллийн систем, бизнесийн удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэлийн 1-4-р ангийн оюутнууд оролцлоо.
Тус сургалтанд МННХ-ны зөвлөх, доктор, Г.Ёндонсамбуу, инженер Б.Батмөнх нар ноолуур боловсруулах салбарын үндсэн үйлдвэрлэл болох ээрмэл утас үйлдвэрлэх хамгийн сүүлийн үеийн автомат удирдлагатай машин, техник, текстилийн тогтвортой үйлдвэрлэл, хог хаягдалгүй, цэвэр аюулгүй үйлдвэрлэл, төвийн киттель машины талаар танилцуулж, салбарын хөгжлийн чиг хандлагын талаарх танилцуулах сургалтыг хийлээ.
Түүнчлэн ноолуурын салбарын жижиг дунд үйлдвэрүүдийн томоохон төлөөллийн нэг “Гоёл Кашмир” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явцтай танилцсан нь ихээхэн сонирхолтой байсан талаар оюутнууд дурьдлаа.
Гоёл кашмир компани нь 2005 оноос ноолуурын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эцсийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл экспортод ноолуурын чанарыг ихэд анхааран ажиллаж байгаа ЖДҮ-ийн тэргүүлэгч компанийн нэг юм.