КАЗАКСТАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ТЕКСТИЛИЙН САЛБАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТЫГ ХИЙЛЭЭ.
2023 оны 04 сарын 26-ны өдөр Казакстаны төлөөлөгчид Монголын ноос ноолуурын холбоотой уулзаж, хоёр орны текстилийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцох уулзалтыг хийлээ. Уулзалтанд Монгол дахь Казакстаны элчин сайдын яам, Казакстаны ХАА-н газар, Хөгжлийн төв, үйлдвэрлэлийн төлөөлөл оролцлоо.
Уулзалтын үеэр Казакстаны талаас Монголын талтай хамтарсан үйлдвэрийг байгуулах, хөрөнгө оруулалтыг Казакстаны Засгийн Газраас шийдвэрлэх боломжтойг онцлоод 2023 оны 5 сард Монголын ноос, ноолуурын салбарынханыг туршлага солилцож Казакстанд айлчлахыг хүслээ.
Түүнчлэн Монголын ноос ноолуурын салбарын тэргүүлэгч Кашмир Холдинг, Блю Скай Кашмир, Баялаг-Өлзий компаниудын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон нэрийн бараааны дэлгүүрүүдтэй танилцсан.