Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ДАХИН БОЛОВСРУУЛСАН НООЛУУРЫГ “ДИЗАЙН ХАБ” ШИНЭ ШАТАНД ГАРГАНА

Монголын ноос ноолуурын холбооны манлайлал дор Уул болон арлын улсуудад зориулсан бизнес инкубатор ба хурдасгуур /Mountain Partnership/ төслийн дэмжлэгтэйгээр ШУТИС-ын үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дизайны тэнхимтэй хамтран “Дизайн Хаб” төслийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр өнөөдөр мэргэжлийн дизайнерууд бэлтгэдэг их, дээд сургууль, ноолуурын үйлдвэрүүдийн дизайнеруудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтанд СУИС, ШУТИС-ын ҮТС, Эм Ай Юу дээд сургууль болон үйлдвэрүүдийн дизайнер, зохион бүтээгч нар оролцож 5 сард болох Хакатон наадам, 10 сард болох “Дизайн Виталити” наадмыг зохион байгуулах талаар болон ур чадвар мэдлэг дээшлүүлэх, чадавхи сайжруулах сургалтуудыг зохион байгуулах асуудлаар санал солилцох уулзалтыг хийлээ.
Ноос ноолуурын холбооны дэргэдэх Итали-Монголын текстилийн технологийн төв дээр үйлдвэрүүдийн үлдэц болон үзүүр утсыг задлан дахин боловсруулалт хийсэн түүхий эдээр 12/1,26/2,24/2-ын нэхмэл, сүлжмэлийн утас үйлдвэрлүүлэн үйлдвэрийн дизайнерууд болон оюутнуудын баг ажиллахаараа онцлогтой юм.
2024 оны 11 сар хүртэл үргэлжлэх энэхүү төслийн хүрээнд дизайны сургалт, үйлдвэрлэлийг бэхжүүлэх, хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх, дахин боловсруулсан ноолуураар шинэ хувцас зохион бүтээх, урлах шинэлэг санаа загвараар дамжуулан дахин давтагдашгүй ялгарлыг бий болгох, тогтвортой дизайн, ухаалаг хэрэглээ, тойрог эдийн засгийг дэмжих, байгальд ээлтэй ноолууран бүтээгдэхүүнийг сурталчилан маркетинг хөгжүүлэлт хийж олон нийтэд түгээх юм.
Түүнчлэн боловсролын байгууллага, үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм.