Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

Монголын Ноос Ноолуурын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ноолууран түүхий эдийн чанарыг сайжруулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог хөгжүүлэх, нэмүү өртгийн сүлжээний тогтвортой байдлыг хангахад түүхий эд бэлтгэгч малчид, малчдын хоршоод болон худалдан авагчдын хооронд үүсэх түүхий эдийн чанараас хамаарсан урамшууллын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, гадны туршлагыг судлах, гадны туршлагын оновчтой арга хэрэгсэлийг судалж хэрэгжүүлсэнээр ноолууран түүхий эдийн урамшууллын боломжит хувилбарыг санал болгох зорилгоор “Ноолууран түүхий эдийн урамшууллын тогтолцооны өнөөгийн байдал, түүний боломжит хувилбар” судалгааг хийж, тус судалгааны ажлын тайланг танилцууллаа.
Тус хуралд ХХААХҮЯ, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд, НҮБХХ-ийн Тогтвортой ноолуурын платформ, НҮБХХ-ийн Ensure төсөл болон Ногоон уур амьсгалын сан зэрэг төслийнхөн оролцож судалгаатай танилцаж санал, зөвлөмж өглөө.
Цаашид тус судалгаанаас гарсан дүгнэлт, зөвлөмжийн дагуу түүхий эд бэлтгэлийн тогтолцоог оновчтой болгох, ноолууран түүхий эдийн чанартай уялдсан урамшууллын тогтолцоог бий болгох зэрэг асуудлууд дээр бодлогын зөвлөмж гарган Засгийн газарт хүргүүлж ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатайг онцоллоо.