“ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ”-ИЙН №1 ГЭРЧИЛГЭЭГ ГОВЬ ХК-Д ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албанаас Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээний №1 буюу анхныхыг Монголын ноолуурын салбарын тэргүүлэгч компанийн нэг Говь ХК-д гардуулан өглөө.
“Текстилийн тогтвортой үйлдвэрлэл” MNS 6926:2021 стандартын хүрээнд байгальд ээлтэй, зөв засаглалтай, хүнд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, менежментийн зөв тогтолцоог үйлдвэрлэлийнхээ шат дамжлага бүрт бий болгон ажиллаж буйг ийнхүү баталгаажуулав.
Бизнесийн үйл ажиллагааны алхам бүртээ тогтвортой үйлдвэрлэлийг бий болгох, байгаль орчин, хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйлдвэрлэлийг явуулж, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан ажиллаж монгол ноолуурын нэр хүндийг олон улсын зах зээлд таниулахад манлайлан ажиллахаа Говь ХК-ийн тэргүүн дэд захирал Ц.Оргилболд баталгаажуулалтын гэрчилгээг хүлээж авахдаа илэрхийллээ.