Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

Монголын ноос, ноолуурын холбооноос УИХ-ын дарга Г.Занданшатарт Талархал гардууллаа.

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын стратегийн чухал салбар болох ноолуурын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлөв байдалд олон талаас нь дүн шинжилгээ хийж энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх асуудлуудыг иж бүрнээр нь багтаасан тогтоолын төслийг өргөн барьснаар “Ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоол УИХ-аар батлагдсан.
Энэ тогтоол нь Монголын ноолуурын салбарын хөгжилд үсрэнгүй хөгжих алхмыг тавьж өгсөн чухал бичиг баримт болсныг Монголын ноос, ноолуурын холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргад Талархлыг гардуулах үеэр онцлон дурдлаа.
Түүнчлэн ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх сүүлийн 30 жилийн хугацаанд төр, засгийн гаргасан хамгийн том шийдвэрийн нэг гэдгийг салбарын хамт олон онцолж талархалтай байгаа юм.