Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

МОНГОЛ-ИТАЛИЙН ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2021 оны 10-р сарын 13-ний өдөр МҮХАҮТ-д Монгол улс дахь Итали улсын Элчин Сайдын Яам, БНИУ-ын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын гишүүд, Итали улстай хамтран ажилладаг 50 гаруй аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй төлөөлөлтэй худалдаа эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, МҮХАҮТанхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, БНИУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторэ Росато, Итали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Лаура Ботта нар оролцов.
Уулзалтыг албан ёсоор нээж УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж хоёр орны дипломат харилцаа үүссэн цагаас эхлэн, ХАА-н тэр дундаа ноолууран бүтээгдэхүүний экспорт дээр илүүтэйгээр хамтран ажилласан бөгөөд цаашид бусад салбарт экспортыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн. БНИУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторэ Росато тус уулзалтыг хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд жишиг болон ажиллаж байгаа салбар бол ноолуурын салбар юм гэдгийг дурдлаа. Энэхүү уулзалт нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн таатай орчинг бий болгохын тулд хууль эрх зүйн үндсийг нь бий болгож, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үндсэн илтгэгчээр оролцсон Монголын ноос ноолуурын холбооны Гүйцэтгэх Захирал Д.Алтанцэцэг “Монгол-Италийн хамтын ажиллагаа ноолуурын салбарт” сэдэвт илтгэлийг тавьж илтгэлдээ, 2 орны хамтын ажиллагааны хүрээнд ноолуурын салбарт хийгдсэн ажлууд, одоо хийгдэж буй ажил, цаашид хийх ажлыг танилцуулахын зэрэгцээ энэ ондоо багтаан Италийн засгийн газрын 100 хувийн дэмжлэгтэйгээр Технологи дамжуулах төвийг нээн үйл ажиллагаа явуулах болсоныг онцлон тэмдэглэв.
Бизнес эрхлэгчдийг төлөөлж, Лоро Пиана, Монитал Кашмир компаниуд самнасан ноолуурын экспортын талаар болон өөрсдийн туршлагын талаар илтгэл танилцуулж, ХХААХҮЯ-ын Дэд Сайд асан Б.Цогтгэрэл Итали улсын төлөөлөгчдөд хандан, дэлхийн алдартай брэндүүд, үйлдвэрлэгч нар нь үйлдвэрлэлээ тасралтгүй, тогтвортой явуулахад Монгол улс чанартай түүхий эд нийлүүлэх нь бизнесийн маш том боломж хэмээн дурьдлаа.