МОНГОЛЫН НООЛУУРЫН ҮЙЛДВЭРҮҮД “PREMIERE VISION” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА.
2022 оны 7 сарын 5-7-ны өдрүүдэд Францын Парис хотноо болж байгаа “Premiere Vision” олон улсын үзэсгэлэнд Европын холбооны “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Монголын ноос ноолуурын холбооны нэрийн дор ноолуурын салбарын тэргүүлэх Говь, Кашмир холдинг, Сноу Филдс, Ханбогд Кашмир, Нанс Кашмир, Мөнхбумууд, Говь-Эрдэнэ кашмир, Гурван Сор, Өгөөж Шим, Гоёл Кашмир гэсэн 10 компани оролцож байна.
Энэхүү үзэсгэлэнд оролцсоноор Монголын тогтвортой, баталгаажсан чанартай ноос, ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гадны бренд, худалдан авагчдад таниулан сурталчлах зорилготой юм.