Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НЬЮ ЙОРК ХОТНОО ЗОХИОГДОЖ БУЙ “FASHION COTERIE” ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛЫН НООЛУУРЫН КОМПАНИУД ОРОЛЦОЖ БАЙНА.

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр Нью Йорк хотноо 2023 оны 09 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд зохиогдож буй “Fashion Coterie” үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын ноос ноолуурын холбооны нэрийн дор НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Адапт төслийн дэмжлэгтэйгээр оролцож байгаа Кашмир Холдинг ХХК, Ханбогд Кашмир ХХК, Сноу Филдс ХХК-иудын төлөөлөл болон ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Адапт төслийн мэргэжилтэн С.Батсайхан нартай уулзаж ярилцлаа.
Элчин сайд Ө.Батбаяр хэлэхдээ гуравдагч хөршийн худалдааг хөнгөвчлөх асуудлаар АНУ-ын сенатаар хэлэлцэж GSP-н хөнгөлөлтөд ноолуурыг оруулж ирэх 5 жилд татваргүйгээр гаргах боломжийг бүрдүүлэх, Америкийн зах зээлд ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох, сурталчилах, хөнгөлөлттэй зээл авахад ЭСЯ-наас холбогдох байгууллагуудтай холбох тал дээр хамтран ажиллахад бүрэн боломжтойг илэрхийлэв.
МХШ /Монголын ХААН ширхэгт/ чанарын гэрчлэх тэмдэг, Монголын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийг Америкийн зах зээлд таниулан сурталчилах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ноолуурын компаниуд тус үзэсгэлэнд 10 дахь жилдээ тасралтгүй оролцож байна.
“Fashion Coterie” нь хувцас загвар, гоёл чимэглэлийн дээд зэрэглэлийн үзэсгэлэнд тооцогддог бөгөөд 95 орны 13,000 борлуулагч, худалдан авагчид болон 1,200 гаруй брэнд оролцдогоороо онцлог юм.