МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБОО НЬ ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.
Ноос ноолуурын малын гаралтай бүтээгдэхүүний чанар, стандартын талаар мэдээлэл солилцох, соён гэгээрүүлэх, туршлага солилцох, мэргэшүүлэх, сургалт семинар зохион байгуулах, ноос ноолуурын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахад хамтран ажиллах зорилгоор Монголын ноос ноолуурын холбоо, ГЕГ-захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Хосбаяр, Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд нартай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т 2023 оны 5 сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурснаар Гаалийн төв болон салбар лабораторийн шинжээч нарт болон харъяа гаалийн газар хороодын гаалийн улсын байцаагч нарт ноос ноолуурын түүхий эдийн гарал үүсэл, шинж чанар, технологи болон үйлдвэрлэлийн процесс, “Монголын Хаан ширхэгт” брендийн тэмдэгт ноос ноолууран бүтээгдэхүүн, “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл”-ийн стандарт, баталгаажуулалтын байгууллагын талаар салбарын эрх зүйн асуудлууд, текстилийн технологийн төвд лабораторийн болон баталгаажуулалтын шинжээч нарыг чадавхижуулах, мэргэшүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах хэрэгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа ийнхүү эхлүүллээ.