Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

МОНГОЛ СОЛОНГОСЫН ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН ОЮУТНУУД ТЕКСТИЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Солонгосын Политехникийн коллежийн нэхмэлийн 1-р ангийн оюутнууд Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Текстилийн технологийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын талаархи болон Италийн дэвшилтэт техник төхөөрөмж, технологийн цогц мэдээлэл өгөх сургалтад хамрагдлаа.
Тус сургалтанд МННХ-ны зөвлөх, доктор, Г.Ёндонсамбуу, инженер Б.Батмөнх нар ноолуур боловсруулах салбарын үндсэн үйлдвэрлэл болох ээрмэл утас үйлдвэрлэх хамгийн сүүлийн үеийн автомат удирдлагатай машин, техник, текстилийн тогтвортой үйлдвэрлэл, хог хаягдалгүй, цэвэр аюулгүй үйлдвэрлэл, төвийн киттель машины талаар танилцуулж, салбарын хөгжлийн чиг хандлага, , салбарын хөгжлийн чиг хандлага, цаашлаад Монгол Улс дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаар оюутнуудад сонирхолтой мэдээлэл өглөө.
Тус сургууль нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэдлэг ур чадвартай, хариуцлагатай, зөв төлөвшил хандлагатай бүтээлч текстилийн салбарын үндсэн мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж байна.