ЭМ ЭМ ЖИ КАПИТАЛ ХХК, ГОВЬ ГАЗАР ХХК-ДАД ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ.
Монголын Ноос Ноолуурын Холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албаны техникийн хорооны 2024 оны 06-р сарын 04-ны өдрийн хурлаар мэргэжлийн шинжээчдийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн Эм Эм Жи Капитал ХХК, Говь Газар ХХК-дад MNS 3683:2015 Ямааны хялгасыг ялгасан ноолуур, MNS6809:2019 Ямааны ноолуур,тэмээний ноос, сарлагийн хөөврөн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн, Техникийн шаардлага стандартуудыг хангаж байгааг баталгаажуулан Тохирлын гэрчилгээг олгохоор боллоо. Дээрх компаниудад хөндлөнгийн шинжээч М.Мөнхбат, М.Заяа, С.Саранцэцэг, Б.Нарантуяа нар шударга байдлын мэдэгдлийн дагуу ажиллалаа.
Говь Газар ХХК нь 2006 оноос хойш ноос, ноолууран сүлжмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтвортой явуулж жилдээ 30,0 мян ширхэг бүтээглэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд нийт үйлдвэрлэлийнхээ 40 хувийг Канад, Япон, Хятадруу экспортолдог. Тус компани нь 30 гаруй үндсэн ажилтантай, ажлын байр, ажиллах орчин нөхцөлийг сайн бүрдүүлсэн.
Эм Эм Жи Капитал ХХК нь 2001 оноос ноос ноолууран угаах,самнах үйлдвэрийг байгуулан тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа анхан шатны боловсруулах үйлдвэр юм. Жилдээ 1000тн угаасан, 80тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай, нийт үйлдвэрлэлийн 90 хувийг Хятад болон Италид экспортолдог.