Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН НООЛУУРЫН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан болон тус яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир, Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга С.Тулга нар Монголын ноолуурын салбарын үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж ноолуурын салбарын өнөөгийн нөхцөл байдал, “Ноос ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоол, “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт” Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19 өдрийн 380 дугаар тогтоолын хэрэгжилт, 2023 оны ноолуурын бэлтгэлд олгох зээлийн асуудлаар ярилцав.
Түүнчлэн ноолуурын салбарт гарсан эерэг үр дүн болон цаашдаа төрөөс татаас авалгүйгээр зах зээлийн зарчмаар тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд чиглэсэн санхүүгийн тогтолцоо, экспортын зээл, экспортын даатгал зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх талаар уулзалтад оролцогчид санал солилцлоо.
Зээлийн хэрэгжилтийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнийг шинээр бий болох ажлын байр, ноолуурын салбарын экспортын өсөлт, улсын төсөвт нэмж төвлөрүүлэх татварын хэмжээгээр ангилах шаардлагатайг Сангийн сайд онцлов.