Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

УИХ-ЫН ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД ҮЙЛДВЭРЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд 2023 оны 1-р сарын 18-ны өдөр Ханбогд Кашмир компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ ХХААХҮЯам, мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт” Засгийн газрын 380 дугаар тогтоолын хүрээнд салбарт гарах боломж болон эрсдлийн талаар харилцан ярилцав.
Уулзалтад Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, С.Ганбаатар, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, тус газрын ахлах мэргэжилтэн В.Болормаа болон Говь, Кашмир Холдинг, Ханбогд Кашмир, Баялаг-Өлзий, Сноу Филдс, Сор Кашмир компаниудын удирдлагууд оролцож Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ноолуурын салбарын талаар танилцуулга хийлээ.
Дотооддоо нэмүү өртгийг бий болгох, экспортын чухал гол салбараа хөгжүүлэхэд Засгийн газрын тогтоолыг дэмжиж, эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд уулзалтад оролцогчдод илэрхийлсэн байна.