БНХАУ-ЫН “CONSINEE” ГРУППЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЯРИЛЦАВ
УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар БНХАУ-ын “Сonsinee” группын ерөнхий захирал Boris Xue, хөрөнгө оруулагч Bingsu Jin, ерөнхий инженер Guang Jin, ерөнхий захирлын орлогч Xinhao, нарийн бичиг Mingzhe Liu нарыг хүлээн авч уулзаж, Монгол-Хятадын ноолуурын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
“Сonsinee” групп нь 1999 онд байгуулагдсан, Хятадын ноолуурын салбарын номер нэг экспортлогч компани бөгөөд жилд 10,000 тонн өндөр чанарын ээрмэл утас үйлдвэрлэдэг байна. Торготой хольсон өндөр номерын нарийн ноолууран ээрмэл үйлдвэрлэдэг тус групп нийт үйлдвэрлэлийнхээ 85 хувийг экспортлож, 15 хувийг нь Хятадын зах зээлд нийлүүлдэг ажээ. Өндөр хүчин чадалтай дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж бүрэн роботжсон үйлдвэрлэл явуулдаг болтлоо хөгжсөн компани юм байна.
Уулзалтаар Монголд ээрэх үйлдвэр байгуулах боломжийн талаар ярилцаж, Монголын ноолуурын салбарын төлөөлөгчдийг группийнхээ үйл ажиллагаатай танилцахыг хүслээ.