Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НООЛУУРЫН САЛБАР ДАХЬ ОЛОН УЛСЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БАТАЛГААНЫ ТУХАЙ САНАЛ СОЛИЛЦОВ.

2024 оны 1 сарын 31-нд Дэлхийн банкны санхүү, өрсөлдөх чадвар, инноваци хариуцсан ахлах мэргэжилтэн Тиласони Бенжамен Мусуку, Дэлхийн банкны Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны агентлагийн Монгол, Солонгос Хятад улсыг хариуцсан захирал Жин Жэёон нар ноос ноолуурын салбарт үзүүлж болох олон улсын шууд хөрөнгө оруулалт, түүний баталгаа болон нөхцөлүүд, боломжит арга замууд, бусад хөгжиж буй орны туршлагын талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Хөнгөн үйлдвэрийн Ахлах мэргэжилтэн Н.Эрхэмбаяр, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нарт танилцуулж, санал солилцов.
Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны агентлагаас улс төрийн тогтворгүй байдал, валютын үл хөрвөх байдал, гүйлгээний хязгаарлалт, Засгийн газраас хөрөнгө өмчийн албадан хураалт, дайн, дотоодын үймээн самуун болон бусад нийгмийн тогтворгүйдлийн үед хөрөнгөд эвдрэл гэмтэл учрах, үйл ажиллагаанд доголдол гарах, гэрээний нөхцөл зөрчилтөөс үүдэлтэй маргаанд нөхөн төлбөр олгох зэрэг ордог бөгөөд баталгааг 1 жилээр олгож 2-3 удаа сунгаж болдогоороо давуу талтайг дурьдлаа.
Уулзалтын үеэр Дэлхийн банкны Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны агентлаг нь олон улсын батлан даалтын бусад байгууллагуудтай харьцуулахад тухайн улсын олон улсад зээлжих зэрэглэл хамаарахгүйгээр Дэлхийн банкны AAA буюу зээлийн эрсдэл хамгийн бага байхыг илтгэдэг зэрэглэлээр бага хэмжээний хүүтэй зээл авах, дэлхийн хөрөнгийн зах зээлээс хямд өртөг бүхий хөрөнгө оруулалт босгох, авах бүрэн боломжтой бөгөөд Засгийн газрын зөвшөөрөл шаарддаггүйг онцлов.