Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ТЕКСТИЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВД КЕТТЕЛИЙН ЧАДАМЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монголын ноос ноолуурын салбарт боловсон хүчний асуудал, тэр дундаа хамгийн эрэлттэй мэргэжил болох сүлжигч, кеттельчин шаардлагатай байгаа билээ. Салбарын үйлдвэрлэгчид Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Текстилийн технологийн төвөөр дамжуулан богино хугацааны сургалтыг явуулж анхан шатны мэдлэг олгосны дараа ажлын байран дээр цалинтай дадлага хийлгэж үндсэн ажилтнаар авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Салбарын хүний нөөцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Италийн дэвшилтэт техник технологийг нутагшуулах ажлын хүрээнд Италийн Complett компаниас хоёр кеттель машиныг холбооны тус төвд бэлэглэсэн юм.
Тус холбооноос БЗД-ийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллаж ажил мэргэжил эзэмшихээр зар өгсөн залуучуудаас сонгон Монгол-Солонгосын Политехникийн коллежийн кеттелийн багш Ч.Цолмонгоор удирдуулан богино хугацааны киттелийн сургалтыг эхлүүлээд байна.
Энэхүү сургалтыг хийснээр салбарын ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, ажил олгогчийн тавьсан шаардлагад нийцсэн ажилтныг бэлтгэхэд чухал алхам болох юм.