Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

“ТАРИФЫН ХЭЛЭЛЦЭЭР БА ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.

2022 оны 3 сарын 29-30-ны өдрүүдэд Монголын Хөнгөн үйлдвэрийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сан Friedrich-Ebert-Stiftung Mongolia хамтран шинээр мөрдөгдөж буй хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарт тарифын хэлэлцээрийг оновчтой байгуулах замаар Зохистой хөдөлмөр, Тогтвортой үйлдвэрлэлийг цогцлоох, салбарын түвшинд нийгмийн түншлэлийг хөгжүүлэх асуудлаар тус салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, МОАЭНХолбоо, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбооны удирдлагууд, салбарын томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, ҮЭ-ийн хороодын дарга нар оролцов.
Зөвлөгөөн 2 өдөр үргэлжилж, салбарын тарифын хэлэлцээрийн жишиг төсөл болон ажилтан, ажил олгогчдын үзэл, бодол байр суурийг нэгтгэсэн зөвлөмжийг боловсруулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлэх юм.