СОЛОНГОСЫН KOICA ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АГЕНТЛАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНД ЗОЧЛОВ.
Өнөөдөр KOICA хамтын ажиллагааны агентлагийн төлөөлөгч Jayoung Kwon, Солонгосын Текстил хөгжүүлэлт институтын мэргэжилтэн Ik-Sung Choi болон Koworks компанийн захирал Noh Joowook болон Kolon группын зөвлөх Ч.Урангоо нар Монголын ноос ноолуурын холбооны удирдлагуудтай уулзлаа.
Тус уулзалтын үеэр KOICA хамтын ажиллагааны агентлаг, Солонгосын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр хэрэгжих “ISG Initiative” төслийн үйл ажиллагааг танилцуулж, төслийн хүрээнд текстилийн салбарт байгальд ээлтэй дахин боловсруулалт, дахин ашиглалтын цогцолбор үйлдвэр Монголд байгуулах, Солонгосын холбогдох мэргэжилтнүүдийг урьж сургалт болон зөвлөх үйлчилгээ хийх, Монголоос ИТА-нуудыг Солонгост суралцуулах, танилцуулах арга хэмжээ зохион байгуулах, салбарын их дээд сургууль, коллежид холбогдох чиглэлээр факультат нээж ажиллуулах, оюутан сурагчдад зориулж байгаль экологид эерэг, үр нөлөөтэй уралдаан зарлах зэрэг олон асуудлуудаар санал солилцов.