ХАНБОГД КАШМИР ХХК-Д ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ
Монголын Ноос Ноолуурын Холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албаны техникийн хорооны 2022 оны 12-р сарын 30-ны өдрийн хурлаар мэргэжлийн шинжээчдийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн Ханбогд Кашмир ХХК-д MNS 3683:2015 Ямааны хялгасыг ялгасан ноолуур.
Техникийн шаардлага, MNS 5307:2003 Нэхмэл,сүлжмэл эдлэлийн Техникийн шаардлага стандартуудыг хангаж байгааг баталгаажуулан Тохирлын гэрчилгээг олгохоор боллоо.
Ханбогд Кашмир” ХХК нь 400 гаруй ажилчидтай, жилд 1800 тн самнасан ноолуур боловсруулах, 100,000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. 2023 онд Италийн Falconori үйлдвэртэй хамтран Дархан -Уул аймагт 1000 тоннын самнах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Тус компани нь Монгол ноолуур дэлхийд чанар, стандартын өндөр шаардлага хангасан, байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэгдсэн гэдгийг гэрчлэх Монголын Хаан Ширхэгт тэмдгийг эзэмшдэгээс гадна хэрэглэгч, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн, нийгмийн хариуцлагын хүрээнд дотоод хяналтын ISO/IEC 17025 (MNS ISO/IEC17025-2018) лабораторийг итгэмжлүүлэн ажиллаж, дэлхийн шилдэг брендүүдийн өндөр зэрэглэлийн чанарын шаардлагад нийцсэн самнасан ноолуурыг Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улсуудад бэлтгэн нийлүүлдэг.