“EMERGING TALENTS MILAN-2022”-Т ХАНБОГД КАШМИР ХХК ОРОЛЦОЖ БАЙНА.
2022 оны 9-р сарын 19-26-ны өдрүүдэд Италийн Милан хотноо зохион байгуулагдаж байгаа загварын 7 хоног шоу арга хэмжээнд Ханбогд кашмир ХХК оролцож 2023 оны хавар, зуны коллекцио танилцуулж байна.
Энэхүү арга хэмжээ нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчид, хувцас загварын томоохон төлөөлөгчид алдартай брэндүүдийн шинэ коллекцуудыг танилцуулахаас гадна шинэ залуу дизайнерууд, брэндүүдийг олон улсад таниулахад чухал ач холбогдолтой юм.