ИТАЛИ УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРАА ТЭМДЭГЛЭВ.
2023 оны 6 сарын 6-нд Италийн улс тунхагласны 77-н жилийн баяр болон “Бүгд найрамдах улсын өдөр” баярын арга хэмжээ Шангрилла зочид буудалд болов.
Итали улс тунхагласны ойн баярын ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, Монгол дахь Элчин сайдын Яамд, төр захиргааны байгуулагууд, олон улсын донор байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
Итали, Монгол хоёр орны байгаль орчныг хамгаалах, залуучуудын ирээдүйг бүтээх, ажил амьдралд нь туслаж дэмжих, түүх соёл урлаг, оюутан солилцоо, текстилийн салбар зэрэг хоёр орны эдийн засаг, худалдаа арилжааг тогтвортой нэмэгдүүлэх зэрэг бүхий л салбарт олон талт хамтын ажиллагааг идэвхитэй өрнүүлж байгааг Монгол дахь Италийн элчин сайд Лауро Ботта хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.