САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТНУУД АЖИЛЧДЫН УР ЧАДВАРЫГ ҮНЭЛЖ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНГ ЗЭРЭГЛЭХЭЭР БОЛЛОО
Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ мэдээлэл арга зүйн төв, Монголын ноос, ноолуурын холбооны хооронд байгуулсан хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн хүрээнд салбарын мэргэжилтэй ажилтан, МБСБ-ын төгсөгчдийн мэргэшлийн түвшинг үнэлэх, баталгаажуулах үнэлгээний модуль сургалтыг зохион байгуулж, амжилттай төгссөн Монгол солонгосын политехникийн коллеж, Говь, Кашмир холдинг, Нанс кашмир, Ханбогд кашмир, Сор Кашмирийн инженер техникийн ажилтан, багш нийт 13 хүнд мэргэжлийн үнэлгээний ажилтны мандат гэрчилгээг гардуулан өглөө.
Мэргэжлийн холбоо, сургалтын байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн үнэлгээний ажилтнууд нь мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчид болон ажилчидаа үнэлүүлэх хүсэлт гаргасан компаниудын киттельчин, гүйцэтгэн боловсруулалтын туслах ажилтнуудын ур чадварын түвшинг тогтоох, мэргэшлийн түвшингээр нь зэрэглэх үнэлгээг хийж баталгаажуулах юм.
Ингэснээрээ салбарын ажилчид ур чадвараа үнэлүүлж, хөдөлмөрийн үнэ цэнэ, цалин хөлсөө нэмэгдүүлэх боломжийг бий болгох юм.